ТОВЧ ТАНИЛЦУУЛГА

C Channel телевиз нь бүх нийтийг англи хэлжүүлэх үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх зорилгоор 2018 оны 12 дугаар сард үүсгэн байгуулагдсан. Манай телевиз нь Монгол Австрали Америк залуучуудын нийгэмд туслах сайн дурын санаачлагад тулгуурлан Монголын мянган мянган хүүхэд залуучуудад англи хэлний боловсрол олгохоор зорилго тавин ажиллаж байна.

Манай телевизийн хамт олон энэхүү зорилгынхоо хүрээнд дэлхийн шилдэг сувгуудын нэг болох English Club TV, болоод Classical Harmony телевизүүдтэй албан ёсоор хамтран ажиллаж байгаа бөгөөд ингэснээрээ Монголын өсвөр үеийн хүүхэд залуучуудын боловсролын хэрэгцээнд нийцсэн олон улсын стандартын өндөр түвшиний англи хэлний сургалтын контентуудыг бэлтгэн хүргэх боломжтой болсон юм.

Англи хэл бол мэргэжил биш хэрэглээ

Технологийн хувьд манай телевиз нь Улаанбаатар хот даяар бүрэн мөн Монгол улсын төвийн бүсийн бүх аймаг сумдуудад бүрэн хүртээмжтэйгээр нэвтрүүлгээ цацаж байгаа ба эфирийн гаралтын хувьд full HD, 4K түвшиний чанартай контентыг дамжуулах чадамжтай.
Манай телевизийн үйл ажиллагааны гол бодлого чиглэл нь Монгол орны хүүхэд залуучуудыг англи хэлтэй болгоход нь туслаж мөн тэднийг мэдээллийн зөв агуулгад чиглэхэд мэдлэг, мэдээлэл өгөхөд оршиж байгаа ба бид шинэ үеийн дэлхийн боловсролтой Монгол иргэнийг бэлтгэхэд гол бодлогоо чиглүүлэн ажиллаж байгаа.

Түүнчлэн C channel телевиз нь Монгол улсын харилцаа холбооны зохицуулах хорооноос 100 хувь гадаад хэл дээр хөтөлбөрөө явуулах эрхтэй цорын ганц телевиз бөгөөд бизнесийн байгууллага, улс төрийн аливаа нэгэн нам эвсэлээс хараат бус, арилжааны реклам сурталчилгаа явуулдаггүй боловсролоор төрөлжсөн Монгол улсын анхны суваг билээ.