How It Sounds

Хэл сурч байгаа хүмүүс үгийн баялагтай болохын тулд шинэ үгийг номон дээрээс, кино дээрээс, аль эсвэл зарын самбар дээрээс бүр словараас ч гэсэн сурахыг эрмэлздэг. Гэвч тухайн үгийн дуудлагаа хэрхэн зөв дуудаж сурах талаар төдийлөн сайн мэддэггүй. Аливаа хэлийг сурахдаа үгийн дуудлагыг зөв хэлж байж сая тухайн үгийг зөвөөр бас хурдан цээжилдэг онцлогтой. Иймээс энэхүү нэвтрүүлэг нь англи хэлний өдөр тутмын харилцан ярианы үгүүдийг хэрхэн зөв хэлж, шинэ үгүүдийг хэрхэн зөв цээжлэх арга барилыг үзэгчдэд зааж өгөхөөс гадна хамтдаа дасгал хийхээрээ онцлог юм.

Dreamers

Хүний амьдралыг утга учир, зорилго тэмүүлэлтэй болгодог хамгийн чухал тэгээд бас нандин зүйл нь хүний хүсэл мөрөөдөл юм. Хүн төрөлхтний мянга мянган жилийн түүхийн хамгийн гайхамшигт бүтээлүүд хүмүүний хүсэл мөрөөдлөөс л эхтэй байдаг билээ. Тиймээс бид бүхэн энэхүү нэвтрүүлгээрээ Монголын нийгэмд өөрийн хүсэл мөрөөдлөөрөө амжилтын төлөө тэмүүлж байгаа хүмүүсийг танилцуулан тэдэнтэй ярилцаж мөн өсвөр үеийн хүүхэл залуучуудад хүсэл мөрөөдлөө хэрхэн олоход нь туслах юм.

In the Kitchen

Дэлхийн өндөр хөгжлийн үйл явц мөн өнөө цагийн хүмүүний амьдралын завгүй амьдралын хэмнэл гэр бүлүүдийг гал тогооноос улам бүр холдуулсаар байна. Хүмүүс идэхийг хүссэн зүйлээ зүгээр л ресторан аль эсвэл дэлгүүрээс худалдаад авдаг болсон.
Гэвч бидний энэхүү нэвтрүүлэг нь хүүхэд залуучууд руу голчлон чиглэх бөгөөд тэдэнд олон төрлийн хоол, амттанг өөрөө хийж сурахын зэрэгцээ хоол хийхдээ англи хэлний мэдлэгээ дээшлүүлэх боломжийг олгох юм.

Pronunciation for Pro’s

Хэл сурч байгаа хүмүүс үгийн баялагтай болохын тулд шинэ үгийг номон дээрээс, кино дээрээс, аль эсвэл зарын самбар дээрээс бүр словараас ч гэсэн сурахыг эрмэлздэг. Гэвч тухайн үгийн дуудлагаа хэрхэн зөв дуудаж сурах талаар төдийлөн сайн мэддэггүй. Аливаа хэлийг сурахдаа үгийн дуудлагыг зөв хэлж байж сая тухайн үгийг зөвөөр бас хурдан цээжилдэг онцлогтой. Иймээс энэхүү нэвтрүүлэг нь англи хэлний өдөр тутмын харилцан ярианы үгүүдийг хэрхэн зөв хэлж, шинэ үгүүдийг хэрхэн зөв цээжлэх арга барилыг үзэгчдэд зааж өгөхөөс гадна хамтдаа дасгал хийхээрээ онцлог юм.

Glamour Grammar

Энэхүү нэвтрүүлэг нь англи хэлний дүрмийг энгийн байдлаар хэрхэн зөв хурдан сурах арга барилыг үзэгчдэд заах юм. Бид энэхүү нэвтрүүлгийг хийхдээ тусгай дэлгэц ашиглан энгийн өгүүлбэр харилцан ярианд англи хэлний дүрмийг хэрхэн зөв сурах талаар олон жишээтэйгээр үзүүлэн тайлбарлах юм. Мөн олон нийтийн дунд болж буй сүүлийн үеийн сонирхолтой үйл явдлуудаас жишээ татан тухайн өгүүлбэрийн бүтэц дүрмийг тайлбарлах хэлбэрээр сонирхолтой арга барилаар дүрмийг үзэгчдэд тайлбарлан сургана.

Late Night Talks

Сүүлийн жилүүдэд Монгол хүүхэд залуучууд facebook, instagram, tweeter зэрэг олон нийтийн сүлжээнд хэтэрхий их цагийг өнгөрүүлж өдөр тутмын амьдралаа нийгмийн хэрэггүй мэдээллээр дүүргэх болсон. Бид энэхүү нэвтрүүлгээрээ залуучуудын амьдралд тулгамддаг олон сэдвүүд бас нийгмийн сонирхолтой олон сэдвүүдийг хөндөн ярилцаж залуучуудад мэдээлэл өгөх нөгөө талаараа тэдний цагийг зөв мэдээлэлд чиглүүлэх зорилготой болно. Түүнчлэн манай телевизийн бодлогын дагуу хүүхэд залуучууд энэхүү нэвтрүүлгээс англи хэлний мэдлэгээ дээшлүүлэхийн зэрэгцээ дэлхийн хүүхэд залуучууд хэрхэн амьдарч байгаа талаар олон сонирхолтой мэдээ мэдээллийг олж авах боломжтой юм.

Short English Fillers

Англи хэлийг хурдан сурах бас нэгэн арга нь бол өгүүлбэрээр цээжлэх арга барил юм. Энэхүү богино хэмжээний нэвтрүүлэгүүд нь харилцан ярианы өгүүлбэрүүд болон богино хэмжээний хэлж өгүүлбэрүүдийн утгыг нь тайлбарлан өгүүлбэрээр цээжлүүлэх хөтөлбөр юм. Үзэгчид энэхүү богино хэмжээний нэвтрүүлгүүдийг үзсэнээр нэг өдөрт л 3-4 өгүүлбэрийг цээжлэн харилцан ярилцан яриандаа ашиглах боломжтой.

Meet You There

Энэхүү нэвтрүүлэг нь Монголын үзэгчдэд англи хэлний мэдээлэл өгөх танин мэдэхүйн нэвтрүүлэг бол гадны үзэгчдэд Монголын түүх дурсгалын тухай мөн орчин үеийн барилга байгууламж, амьдралын үйл явцтай танилцах Монголыг тухай мэдээллийг англи хэл дээр авах боломжтой нэвтрүүлэг юм.

Listen to the Notes

Дэлхий дахины техник технологийн хөгжил нь хүүхэд залуучуудад хөгжим сонсох боломжийг олон байдлаар хялбарчилж өгсөн. Хүмүүс өдөр тутам гар утсаараа, ipod, ipad зэрэг олон төхөөрөмж ашиглан хүссэн дуу хөгжмөө сонсох боломжтой байна. Тэгвэл бид энэхүү нэвтрүүлгээрээ дэлхийн сүүлийн үеийн хит парадыг тэргүүлж байгаа дуу болон хуучны үеийн супер хит дуунуудыг тухайн уран бүтээлчдийнх нь мэдээллийн хамт мөн subtitle хүргэх юм. Ингэснээр үзэгчид энэхүү нэвтрүүлгээс дуу хөгжмөө сонсохын зэрэгцээ англи хэлний мэдлэг, дуудлага зэргээ давхар сайжруулах боломжтой юм.

Everyday English

Англи хэл сурахыг хүсч байгаа хүмүүсийн хамгийн их чухалчилдаг зүйл бол өдөр тутмын харилцан яриаг хурдан сурах хүсэл байдаг. Тиймээс энэхүү нэвтрүүлгийн зорилго нь өдөр тутмын харилцан яриагаар хийгдэх бөгөөд дэлгүүр, кофений газар, ресторан, кино театр бүр автобус, гудамжинд гээд Монголчуудын амьдралын өдөр тутмын хэв маягаар хийгдэж англи хэлний харилцан ярианы хичээлийг үзэгчдэд зааж сургах юм.

Arts and Crafts + Science

Хүүхдийн бүтээлч сэтэхүйг хэрхэн хөгжүүлэх вэ гэдэг бол эцэг эхчүүд бүхний хувьд маш чухал зүйл юм. Түүнээс гадна хүүхэд багачуудын чөлөөт цагийг үр бүтээлтэй өнгөрөөх гэдэг нь хүмүүжлийн хувьд олон давуу талтай байдаг. Тэгвэл таны хүүхэд бүтээлч чадвараа хөгжүүлэхийн зэрэгцээ англи хэлний хичээл сурдаг бол танд ямар санагдах бол? Энэ бол Arts and Crafts + Science нэвтрүүлэг юм.

Kids on the Block

Хүүхдийн дотоод ертөцөд юу өрнөдөг вэ? Хүн төрөлхтний өнөөг хүртэл бүрэн дүүрэн судалж чадаагүй зүйлийн нэг нь яахын аргагүй хүүхдийн сэтэхүйн хөгжлийн үйл явж юм. Хүүхэд бүхэн амьдралыг хэрхэн харж төсөөлж байгаагаараа ирээдүйн амьдралыг дүр зургаа сэтгэлдээ урлаж байдаг. Хамгийн сайхнаар амьдралыг харсан хүүхэд хамгийн сайхан мөрөөдлийг сэтгэлдээ бий болгож чаддаг. Тэгвэл бид энэхүү нэвтрүүлгээр хүүхэд багачуудыг мөрөөдлөө хэрхэн бий болгоход туслаж мөн эцэг эхчүүдэд нь хүүхддээ бага насных нь нандин дурсамыг бий болгоход нь туслах юм. Түүнчлэн энэхүү нэвтрүүлгийн бас нэгэн зорилго нь бага насны хүүхдийг эрт унтдаг хэвшилд сургах бөгөөд ирээдүйн эрүүл биетэй, зөв мөрөөдөлтэй хүүхдийг бий болгоход уг нэвтрүүлгийн зорилго орших юм.

Fit With Me

Өнөө цагт хүмүүс эрүүл амьдралын хэв маягт ихээхэн анхаарах болсон. Залуучууд фитнессээр хичээллэн, бүсгүйчүүд иог, аеробэкээр хичээллэх болсон. Тэгвэл та өөрийнхөө эрүүл мэндэд анхааран спортын сонирхолтой олон төрлийн дасгал хөдөлгөөнөөр хичээллэхийн зэрэгцээ англи хэл сурах боломжтой боллоо.